ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иранд 382 халдвар, 54 нас баралт бүртгэгджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-02

Коронавирусийн халдвар  дэлхийн  60 гаруй оронд хурдацтай тархаж байна. Өчигдөр буюу ням гарагт шинэ коронавирусийн халдварын 376 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар  эх сурвалж мэдээллээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 3526 хүрээд байсан. Мөн уг халдварын улмаас нийт 17 хүн нас барсан талаар  мэдээлж байсан  юм.

Харин нэг хоногийн дотор энэ тоо 4212 болсон бөгөөд өнгөрсөн шөнө тус улсад 586 хүн шинээр халдвар авч, дөрвөн хүн нэмж нас барснаар нас барсан хүн 22 боллоо. Мөн Италид 566 хүн шинээр халдвар авч 34 хүн нас барсан бол Иранд 382 халдвар 54 нас баралт бүртгэгджээ.