ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Амьдралын өнгө” богино хэмжээний кино нээлтээ хийлээ

O.Admin
2018-06-25

СЭМҮТ-өөс “Мансуурлын эсрэг олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор өнөөдөр “Монгол ньюс” мэдээлийн төвд мэдээлэл хийлээ.

Дэлхий дахинд НҮБ-ын санаачилгаар 1989 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгож зарласан ажээ.  Тэгвэл  энэ жил “Эхлээд сонсоё-Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсч,  хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна.  

Энэхүү өдрийг тохиолдуулан СЭМҮТ, ЦЕГ, “Эрхэм инээмсэглэл” ТББ-тай хамтарч хийсэн “Амьдралын өнгө” гэх богино хэмжээний киноны нээлтийг хийлээ. Түүнчлэн ЦЕГ, Гаалийн ерөнхий газартай хамтран ард иргэдэд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах болон урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилготой өдөрлөгийг маргааш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг мөн Замын-Үүдийн хилийн боомт, Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.  

Б.Саран-Учрал