ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түлүүгийн давааг шинэчилнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-25

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэг "Хөвсгөл далай" болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэж бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээр 3800м2 талбай тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг гэж хэлж болох юм.

Тэгвэл энэ давааг иж бүрэн шинэчлэхээр болжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилсан “Шинэ хөдөө” төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэхээр болжээ. Энэхүү даваан дээр асфальтбетон хучилт, явган хүний зам болон замын хашлага, замын хэвтээ тэмдэглэгээ, тэмдэг зэргийг байршуулжээ.

Мөн хурд сааруулагч, 50 гаруй жижиг автомашины зогсоол, автобус зургаа, хүнд даацын машины таван зогсоол хийгдэх юм байна. Түүнчлэн нарны тэжээлтэй шөнийн гэрэлтүүлэг, ширээ сандал, худалдаа наймаа хийх боломжтой лангуу байрлуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламж байгуулна.  Түлүүгийн давааны шинэчлэлийн ажил ирэх сард эхэлж, ирэх намар хүлээлгэн өгөхөөр болжээ.