ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван настай хүү аавынхаа хамт зуслангийн хог цэвэрлэж байна

O.Admin
2018-06-25

Улаанбаатар хотын иргэн Б.Ганбат гэх залуу гурван настай хүү Г.Хүслэнгийн хамт өөрийнхөө амьдарч буй орчин буюу Шадивлан зуслангийн хогийг түүж эхэлжээ. Тэрбээр, зусландаа гарсан хугацаандаа амьдарч буй газрынхаа ойр орчмын хогийг түүхээр “Эко мини төсөл” эхлүүлсэн нь энэ аж.

Зуслангийн ууланд салхинд гарах үед нь асар их хогтой байсан учраас хогийг нь цэвэрлэх санал төрж, энэхүү ажлаа эхэлсэн аж. Тэрбээр, өдөр бүр гурван уут хог түүх бөгөөд 30 хоногийн хугацаанд түүх юм байна.

Б.Ганбат “Сүүлийн үед байгууллага, хамт олноороо хог түүж байгаа мэдээлэл их гардаг. Тэр бол зөв. Гэхдээ хог цэвэрлэх гэдэг зүйл нь гэр бүлийн хүмүүжлээс шалтгаална. Гэр бүлдээ хог хаяж болохгүй гэдгийг ойлгуулах ёстой юм. Байгууллагаараа хог түүчихээд гэртээ түүнийг хэрэгжүүлэхгүй бол хэцүү шүү дээ. Үйлдлээрээ зөв байх ёстой юм” хэмээн NTV телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Зуслангийн хог цэвэрлэх давалгаа ч эрчимтэй өрнөж, хөдөө орон нутагт ч эхэлсэн аж. Тухайлбал, хэдхэн өдрийн өмнө зуны амралтаараа хөдөө амарч буй хүүхдүүд 40 шуудай хог түүсэн бол Туул голын орчмыг мөн л аав, хүү хоёр явж түүсэн байна.