ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ираны Гадаад хэргийн сайд коронавирусийн халдвараар нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-06

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифийн зөвлөх, дипломатч Хоссейн Шэйхолеслам шинэ коронавирусийн халдвараар өвчилсний улмаас нас баржээ.

Ингэснээр Ираны төрийн өндөр албан тушаалтнуудын гурав дахь нь боллоо.

Тус улсын парламентын 23 гишүүн халдвартай нь тогтоогдсон бол шашны дээд тэргүүн Аятолла Хоменигийн зөвлөх, парламентын нэг гишүүн нас бараад байгаа аж.

Тус улсад коронавирусийн халдвартай 3,513 хүн бүртгэгдэж, 108 өвчтөн нас бараад байгаа талаар мэдээлжээ.