ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөлөг онгоц дээрх 21 хүнээс коронавирус илэрчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-07

“Grand Princess” хөлөг онгоц дээрх зорчигч, хөлгийн багийн гишүүд багтсан 3500 гаруй хүний 21-ээс нь коронавирус илэрчээ. Энэ тухай АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгдсэн байна.  

“Шинжилгээнд нийт 46 хүн хамрагдсан бөгөөд үүнээс хөлгийн багийн 19 гишүүн, 2 зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол 24 хүний шинжилгээ хариу сөрөг гарсан. 1 хүний хариу тодорхойгүй байгаа аж. “Бид хөлөг онгоц дээр байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Шаардлагатай тохиолдолд бид хөлгийн багийн 1100 гишүүнд хөл хорионы арга хэмжээ авна. Ингэхдээ тэднийг хөлөг онгоцонд байлгахаар төлөвлөж байна” хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгджээ.