ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНЭУ Уханьд байсан иргэдээ нүүлгэн шилжүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-07

Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/ БНХАУ-ын Ухань хотод байсан иргэдээ нүүлгэн шилжүүлжээ. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг АНЭУ-д шинээр байгуулсан Эмиратын Хүмүүнлэгийн хотод байрлуулан шинжилгээнд хамруулж, биеийн байдлыг нь хянаж байгаа аж.

Ухань хотоос 215 хүнийг тээвэрлэсэн тусгай нисэх онгоцны бүхээгийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд шаардлагатай “HEPA” шүүлтүүрүүд, эмнэлгийн хэрэгслүүд, бусад тоног төхөөрөмжээр тоноглосон байна. Мөн тэдэнтэй хамт эрүүл мэндийн тусламж үзүүлэх баг зорчиж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бэлтгэгдсэн багийн гишүүд уг ажиллагааг явуулжээ. Тэдгээрийг Эмиратын Хүмүүнлэгийн хотод 14 хоног тусгаарлах юм байна.