ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 97 улсад тархжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-07

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” вирусийн халдвар авсан хүний тоо өнөө өглөөний байдлаар /2020.03.07/ 102.044 болжээ. Харин нас барсан хүний тоо 3.494 байгаа бол эдгэрсэн хүний тоо 57,599 байгаа аж. Халдвар дэлхийн 97 улс оронд тархсан бөгөөд Хятад улсад 80 мянга гаруй халдвар тээгч байна.

Итали, Герман, Франц, Испани зэрэг Европын орнуудад халдвар маш хурдацтай тархаж байдал хүндэрч байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Түүнчлэн Иран улсад ч халдвар авсан хүний тоо огцом өссөөр байгаа юм.

АНУ-ын хувьд халдварын тоогоор эдгээр улсуудын араас жагсч байгаа ба тус улсын Калифорни мужийн эрэгт хөл хорионд орсон “Grand Princess” аяллын хөлөг дээрх 21 зорчигч халдвар авсан нь тогтоогджээ. Хятадаас гадна халдварын хамгийн том голомт болоод буй Өмнөд Солонгост 309 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 6.593 болжээ. Харин нас барсан хүний тоо 43, эдгэсэн хүний тоо 108 байгаа аж.