ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Унаач хүүхдүүд 20 сая төгрөгийн нөхөн олговор авах боломжтой боллоо

O.Admin
2018-06-25

Гэр бүл, хүүхэд , заллуучуудын хөгжлийн газраас өнөөдөр хурдан морь унаач хүүхдийн даатгалын асуудлаар мэдээлэл хийлээ. Хурдан морь унаач хүүхдийн даатгалын дээд хэмжээ 30 мянган төгрөг, нөхөн олговор нь таван сая байдаг.  Үүнийг өөрчлөх шаардлагатай байгаа хурлын үеэр албаны хүмүүс онцолсон юм.

Улмаар ннаач хүүхдийн даатгал хийдэг 11 компани санал нэгдсэний үндсэн дээр нэг жилийн даатгалын хэмжээг 100 мянган төгрөг  болгож байгаа ажээ.  Ингэснээр нөхөн олговор 20 сая болж байгаа юм байна. Энэ журмыг энэ жилийн наадмаас эхлэн хэрэгжүүлнэ гэдгийг  Хууль эрх зүй, хамгаалалтын газрын дарга А. Энхбаатар мэдэгдлээ. Тэрбээр “100 мянган төгрөг даатгалд төлж чадахгүй байгаа уяач хүүхэд нь унаад бэртлээ гэхэд 260 мянган төгрөгний оношлогоо хийлгэхээс эхлээд хүүхдийн амь насанд хариуцлага хүлээж чадахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс энэ даатгалыг төлж чадахгүй бол морь уралдахаа болих хэрэгтэйг хатуу анхааруулья” хэмээлээ.  

О.Цэцэгсүрэн