ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөөцийн мах маргааш худалдаанд гарна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-08

Нөөцийн мах энэ сарын 9-нд буюу маргааш худалдаанд гарна. Нөөцийн махын нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт борлуулах ажээ. Засгийн газраас энэ онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгсөн бөгөөд одоогийн байдлаар 13 мянга 200 тонн махыг нөөцлөөд байгаа юм байна. Хөгжлийн банк зээлийн асуудлыг шийдвэрлэвэл нөөцийн мах бэлтгэх 15 аж ахуйн нэгж нь үргэлжлүүлэн мах нөөцлөх юм. Нөөцийн махны үнэ 6200-7700 төгрөгийн хооронд байх бөгөөд үхрийн махыг кг-ыг нь 7700, хонины махыг кг-ыг нь 6700, ямааны махыг кг-ыг нь 6200 төгрөг байх юм байна.