Лос Анжелесийн дерби багуудын тулаан Лейкэрсийн ялалтаар өндөрлөлөө

Б.ГАНЗОРИГ
2020-03-09

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн урирлын тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Лос Анжелес хотын хоёр багийн хооронд боллоо. Энэ улиралд хоёр баг нийт 4 удаа таарч тоглох бөгөөд энэ удаагийн тоглолт гурав дахь нь билээ. Өмнөх хоёр тоглолтод Клипперс хожоод байсан юм. Энэ удаагийн тоглолтод Лейкэрс айлын талбайд зочилсон бөгөөд эхний үеэс тэргүүллийг хадгалж, тоглолт дуусахад 103-112  харьцаагаар хожлоо. 

Тус тоглолтод Энтони Дэвис 30 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 28 оноо, 7 самбар, 9 дамжуулалт, Эвэри Бредли 24 оноог авлаа. Харин эсрэг багаас Пол Жорж 31 оноо, Кавай Леонард 27 оноог тус тус авлаа. Хоёр баг сүүлийн тоглолтоо ирэх сарын 11 өглөө тоглоно.