ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Амарбат  нарын албан тушаалтнуудын авлигыг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-25

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар бусдаас тус бүр нь 10 сая төгрөгийн хахууль авсныг АТГ тогтоох харьяа шүүхэд шилжүүлжээ. Гэвч шүүхээс тэднийг хахуульд бэлэг авсан хэмээн үзэж 576.000 төгрөгөөр торгосон байна. Хэргийн талаар тодруулбал, хэрэгт холбогдогч нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэжээ. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан аж.