ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

O.Admin
2018-06-25

АТГ энэ  сард хийсэн ажлын мэдээллээ өнөөдөр  сэтгүүлчдэд танилцууллаа. Хэвлэлийн хурлын үеэр “60 тэрбум”-ын хэрэг хэрэгсэхгүй болсон талаар тодруулахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга О.Идэрцог “Төрийн албыг наймаалцгааж 60 тэрбум төгрөг босгох тухай гэсэн утгатай өргөдөл гомдол тухайн үедээ ирээд тэр үеийн хуулиараа эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах шийдвэрлэсэн. Дараа нь гарсан гомдол саналын дагуу прокурорын зүгээс татгалзсан материал дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад улмаар тагнуул, цагдаа, АТГ гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийн тушаал гарч хэрэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явсан.

Мөрдөн шалгах ажиллагаанд байцаагч нар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хувиарлан шалгасан. Сонгуулийн хар машин хакердсан асуудлыг ТЕГ шалгадаг. Шинжилгээ, шинжилгээний байгууллагын холбогдолтой асуудал, сум дүүргийн сонгууль сонгуультай холбоотой маргааныг цагдаагийн байгууллага, төрийн албаны хээл хахуультай холбоотой хэргийг АТГ хамааран шалгадаг. 60 тэрбумын хэргийн нотлох баримтаар гаргаж ирсэн хоёр минутаас 160 гаруй минут хүртэл үргэлжлэх бичлэг гарч ирсэн. Эдгээр бичлэгүүдэд  бичигдсэн бүх асуудалд шинжилгээний байгууллага эвлүүлэг гэдгийг тогтоосон. Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, бичлэгийн эх хувиар нь байлгах шаардлага тавьсан.

Бичлэгийн тоног төхөөрөмжийн эх хувь олдоогүй. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79, одоогийн шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу бичүүлж,  нотлох баримтыг  нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэрэг асуудлыг шийдвэрлэдэг. Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Шинжилгээний тухай хуулиараа шинжилгээний объект эх хувиараа байна гэсэн шаардлагыг хангаагүй дүгнэлтүүдийг үндэслэн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан” хэмээв.