Рүди Гобберт коронавирус илэрч, улирлын үлдсэн тоглолтыг цуцаллаа

Б.ГАНЗОРИГ
2020-03-12

Хойд америкийн үндэсний сагсан бөмбөгийн өнөөдрийн тоглолтуудын дараагаар улирлаа цуцлахаар болсноо зарлалаа. Өнөөдөр болох байсан Оклахома Сити Тандер талбайдаа Юта Жазз багийн хүлээн авч тоглох байсан ч Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гоббероос коронавирусийн халдварын хариу эерэг гарснаар тус тоглолтыг цуцалж бүх тоглогчдыг шинжилгээнд хамруулахаар болжээ. Үүнээс болж NBA-ын коммисар Адам Силвер улирлын үлдсэн бүх тоглолтуудыг цуцлах болсноо зарласан болсон бөгөөд нэг багт 17-19 үлдээд байсан юм.

Одоогоор АНУ-д 1200 гаруй хүн коронавирусээр халдварлаад байгаа бөгөөд үүнээс 38 нас барсан байна.