ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-д халдварын тархалт тогтворжиж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-13

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс энэ сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн аж.  Энэ үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “Энэ сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод найман  шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн байна.

Ухань хот /Хубэй муж/-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд долоон шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний зургаа  нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцолсон аж. Цаашид цар тахлын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.