ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Татварын орлого 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-13

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг, үүнээс тусламж нь 1.4 их наяд төгрөг болж, нийт орлогын 93.5 хувийг эзэлж байгаа аж.  Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ийнхүү алдагдалтай гарахад урсгал зардал 196.0 (22.9 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 79.9 тэрбум буюу 2.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Төсвийн орлогын 86 хувь  нь татварын орлогоос бүрддэг. Тэгвэл 2020 оны хоёрдугаар сард татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн аж.

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 тэрбум төгрөг буюу 25.8 хувь
  • Бусад татвар төлбөр, хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг буюу 23.6 хувь
  • Онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөг буюу 12.8 хувь буурчээ.