ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Европын орнуудад Covid-19 эрчимтэй тархсан хэвээр байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-14

Европ болон Ойрхи дорнодын орнуудад халдварын тархалт эрчимтэй өссөн хэвээр л байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар шинээр 10,8 мянган тохиолдол бүртгэгдэж нийт тоо 145,5 мянгад хүрчээ.
- Нас барсан хүний тоо 5,418;
- Эдгэрсэн хүний тоо 70,956;
- Эмчлүүлж буй хүний тоо 69,080;

Эх газрын Хятадаас бусад улс орнуудад нийт 64,6 мянган тохиолдол бүртгэгдсэн нь нийт тохиолдлын 44,4 хувийг эзэлж байна.
Шинээр хамгийн их халдвар бүртгэгдсэн улс орнуудыг авч үзвэл:
- Итали +2,547;
- Испани +2,086;
- Иран + 1,289;
- Герман +930;
- Франц +785;
- Щвейцари +271;
- Их Британи +208;
- Норвеги +196;
- Нидерланд +190;
- Бельги +160;
- Австрид +143 шинэ тохиолдол тус тус нэмэгджээ.

Азийн улс орнуудын хувьд Хятад (+10), Япон (+10)-нд үндсэндээ тогтворжиж, Өмнөд Солонгост (+110) тархалт намжих хандлагатай байна.
Казахстан улсад бүртгэгдсэн тохиолдол хоёр бус дөрөв, Туркэд нийт таван тохиолдолтой болж нэмэгджээ.

Шинээр Латин Америкийн Венесэул (+2) Пуэрто-Рико (+2) болон Африкийн Епиоф, Габон, Кени, Гвиней улсуудад тус тус анхны 1 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: Эдийн засагч Н.Энхбаярын албан ёсны фэйж хуудас