Хакүхо М.Даваажаргал 9 дэх учраа бөхөө давлаа

Б.ГАНЗОРИГ
2020-03-17

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё ес дэх өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 5-аас барилдах Рюдэнтэй барилдаж давснаар ес дэх учраа бөхөө давлаа. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 4-өөс барилдах Абитэй барилдаж давлаа. Тэрбээр 7 даваа 2 унаатай боллоо.

Одоогоор тус башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганцаар башёг тэргүүлж байгаа бол меагаширагийн 9-өөс  барилдах Таканоши,  меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар башёг нэг унаатайгаар араас нь нэхэж байна.

Өнөөдөр Какүрюү М.Ананд меагаширагийн 5-аас барилдах Рюдэнтэй барилдах бол Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 5-аас барилдах Оношотой барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 9-0

Ёкозүно Какүрюү М.Ананд 7-2

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-7

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-5

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 4-5