ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дарханд 112 иргэн тусгаарлалтад байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-18

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 108 иргэнээс 11 иргэний 14 хоногийн ажиглалтын хугацаа дууссан тул аймгийн шуурхай штабын шийдвэрийн дагуу энэ сарын 16-нд ажиглалтаас гаргасан байна. Мөн өчигдөр нэмж 10 иргэн ажиглалтаас гарчээ.

Түүнчлэн сарын 16-17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 иргэнийг тусгаарласан аж. Ингэснээр 112 иргэн Дарханд тусгаарлагдаж байгаа юм. Тэдгээр иргэдийн биеийн байдал сайн байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.