ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Насантогтох: Эрчим хүчний үйлчилгээ 100 хувь цахимд шилжлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний зарим дүрэмд шинэчлэл хийсэн талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. ЭХЯ-ны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэхдээ “Цахилгаан дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм 2001 оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтууд орсон. Хэрэглэгчийн хамгийн их хүсэлт тавьдан эрчим хүчний техник, хүсэлт саналыг 100 хувь цахим хэлбэрэр авдаг болсон. Хэрэглэгч хүсэлтийн шийдвэрлэлтийг хянах боломжтой дүрэм өнөөдөр батлагдлаа. Шугам сүлжээ хамгаалах дүрэмд мөн өөрчлөлтүүд орсон. Төв суурин газрын шугамд зөвшөөрөлгүй хашаа хатгах гэх мэт хүндрэл гардаг. Энэ мэт саад болж байгаа иргэнийг эрчим хүчээр хангахгүй байх юм. Бүх үйлчилгээ цахим болж байгааг дахин хэлье. Хэрэглэгчийн санал хүсэлт нээлттэй байгаа. Эрчим хүчний техникийн нөхцөл буюу эрчим хүчний холболт авах зөвшөөрлийг онлайнаар авах боломжтой болж байгаа юм. Ийнхүү цахим болгосноор хэрэглэгчийн үйлчилгээ авах хугацааг хоёр дахин багасгаж, хэрэглэгч хүчин чадлаас хамаарч 3-14 хоногийн хугацаанд хүсэлтийн хариугаа авах боломжтой” гэв.