ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс АИ-92 шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-18

АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. 

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ,  "Гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хямдарсан үнэтэй шатахуун орж ирж эхэлсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирж байна. Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 120-130 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн ч ханшийн нөлөөгөөр 70-80 төгрөг нь хасагдахаар байгаа. Иймд 50 орчим төгрөгөөр буурах боломжтой" хэмээлээ.  Дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт орохгүй аж.