ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн: 90 хоногын хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байж болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-18

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээллээ.

Тус хуралдаанаар зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор царцаах шийдвэрийг гарсан аж.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандсан байсан.  Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журамд тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн.

Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Энэнээс хойш зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас энэ үеэс судалгааг хийж байна. Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөрөх боломжтой. Зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа юм. Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээн дээр бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээл дээр хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд ангилал бууруулахгүй гэж үзсэн гэлээ.