ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Конгрессын гишүүн Марио Диас-Баларт коронавирусээр өвчилжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-19

АНУ-ын Конгрессын гишүүн Марио Диас-Баларт коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тэрбээр Флорида муж улсаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн бөгөөд коронавирус илэрсэн тус улсын хууль тогтоох байгууллагын анхны гишүүн болсон аж.

“Бямба гарагийн орой Конгрессын гишүүн Диас-Балартад халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Хэсэг хугацааны өмнө түүнд COVID-19-ийн халдвар авсан гэдгийг мэдэгдсэн” гэж Цагаан ордны мэдээлэлд дурджээ.

“Миний бие харьцангуй дээрдэж байна” гэж Диас-Баларт “Twitter” хуудсандаа бичээд хүн бүрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний 7700 давж, 118 хүн нас баржээ.