ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-20

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Хурлаар Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо.

Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирусийн  халдвар илрээгүй аж .  Харин Хэнтий аймагт нэг иргэнд  шинж тэмдэг илрэсэн тул  сэжигтэй  гэж үзэн тусгаарлажээ. Шинжилгээний сорьц ирж байгаа. Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан байна.

Одоогоор ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол зургаа хэвээоэй байгаа бол  сэжигтэй тохиолдол 7 байгааг шинжилгээ хийж, хянаж байгаа гэлээ.