ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Канадын Калгари хотод ажиллаж амьдарч буй монголчууд 6 сая төгрөг хандивлав

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-20

Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ.

 Хандивын аяныг 7 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна.

Мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.