ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цар тахлын улмаас дэлхий даяар 10031 хүн амь насаа алдаад байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-20

Коронавирусийн халдвараар дэлхийн дахинд нэг өдөрт 26073 хүнд илэрч нийт халдвар авагсдын тоо 244895 болжээ. Түүнээс гадна 24 цагийн дотор  1080 хүн нас барсан байна. Улмаар нийт нас барагсдын тоо 10031 болоод байгаа бөгөөд тархалт хамгийн өндөр болж буй Итали улсад нэг өдөрт 427 хүн нас барж дахин 5322 хүнээс халдвар илэрчээ. 

Харин Хятад улсад халдвар авсан хүн нэмж бүртгэгдээгүй бол гаднаас ирсэн 34 хүнээс коронавирус илэрчээ.   

  • Харин Иранд 149
  • Испанид 193
  • Францад 108
  • АНУ-д 57
  • Их Британид  40
  • Нидерландад 18
  • Германд 16 хүн нэг өдрийн дотор нас барсан байна.