ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-20

Улсын онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн яамнаас санал гаргасны дагуу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгахаар боллоо. Дөрөвдүгээр сарын 30 аас хойш бямба гараг бүрт хичээллүүлэх аж. Үүнээс гадна ЭЕШ-ын хугацааг сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-ны өдөр болгон өөрчилжээ. Харин 2020 оны хичээл наймдугаар сарын 15-наас хичээллэж эхлэх юм байна.

Хэрэв байдал хэвийн биш хэвээр байвал дахиж ч сунгаж болзошгүй талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ.