ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наурызын баярыг цуцлав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-21

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Энэ хугацаанд олон нийтийн арга хэмжээ, нийтээр тэмдэглэх баяр ёслол тэмдэглэхийг хориглосон билээ. Иймд УОК-ын өчигдрийн хуралдаанаас Науризын баярыг цуцлах шийдвэр гаргасантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн төвд гуравдугаар сарын 22-ны өдөр хүнс болон малын зах зэрэг хүмүүс олноор цугларах газруудын үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Мөн тухайн өдөр өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Өлгий хот дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар аймгийн төв болон сумын төвүүдэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг энэ сарын 26-ны өдөр хүртэл сунгажээ.