ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Японд цусны сийвэнгээр коронавирусийн эм бүтээж эхэлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-21

Японы эмийн үйлдвэрийн “Takeda Pharmaceutical” компани цусны сийвэнгээр коронавирусний эм бүтээж эхэлснээ мэдэгджээ.

“"COVID-19"-ийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд зориулагдсан, “SARS-CoV-2” вирусний эсрэг “H-IG” хэмээх маш хүчтэй иммуноглобулин /эсрэг бие нь сийвэнсэг эсээс үүдэлтэй уураг/ гаргах авах ажил хийгдэж байна" гэж “Takeda” компанийн мэдээлэлд дурдсан байна.

Эм гаргахын авахын тулд “COVID-19”-ийн халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин бүтээсний дараа вакцин хийлгэсэн хүний цусны сийвэн зайлшгүй шаардлагатай гэж тус компанийн судлаачид тайлбарлажээ. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар, эдгэрсэн доноруудад “COVID-19” туссан хүмүүсийн өвчний явцыг хөнгөвчлөх болон өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэх чадвартай эсрэг биетүүд бий болсон байдаг гэнэ.

“Takeda Pharmaceutical Co.” компани нь Японы Осака хотод байрладаг. Тус компани 1781 онд байгуулагдсан бөгөөд 1925 оноос хойш зах зээлд корпорац хэлбэрээр ажиллаж байгаа ажээ. Нийт 30 мянга орчим ажилтантай байна.

“COVID-19”-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд зарласан билээ. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусний халдвар дэлхийн 160 гаруй улсад тархсан бөгөөд 200 мянга гаруй хүн халдварлаж, 8000 гаруй хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний эм бэлдмэл бүтээж байгаагаа дэлхийн 66 компани мэдэгдээд байгаа бөгөөд тэдгээрийн 51 нь ДНХ, РНХ эсвэл “жижиг молекулуудад” тулгуурлан вакцин гарган авах арга замыг хайж байгаа аж