ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Голын эргээс алга болсон дөрвөн настай хүүг хайж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-23

Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй 4 настай хүүг Онцгой байдлынхан хайж байгаа аж.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд оршин суудаг 4 настай, эрэгтэй Э өчигдөр буюуэнэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй байна.

Энэ тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.