ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Бага хурал өнөөдөр онлайнаар хуралдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-23

Өнөөдөр буюу энэ сарын 23-ны өдөр МАН-ын V Бага хурал онлайнаар болно. Хуралдаанаар Ц.Бат-Энхийг МАН-ын нарийн бичгийн даргаас чөлөөлөхөөс гадна мөрийн хөтөлбөрийн танилцуулгыг хийж гишүүдээс санал авна аж. Ц.Бат-Энхийг коронавирусийн халдварын голомтоос ирсэн ч тусгаарлагдахаас цааргалж, мэргэжилтнүүдийн үгэнд ороогүй гэх шалтгаанаар МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж буй аж.

Харин намын мөрийн хөтөлбөрийн хувьд өнөөдөр эцэслэж, цэгцлэх юм байна. Учир нь энэ сарын 25-ны өдөр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газарт танилцуулах юм. Мөн өнөөдрийн хуралдаанаас намын үйл ажиллагаа болон сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.