ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-д халдварын тоо огцом өсч эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-24

Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 33.8 мянгаар нэмэгдэж 378.8 мянгад хүрчээ.  Нас барсан хүний тоо 1900 мянгаар нэмэгдэж 16.5 мянга, эдгэрсэн хүний тоо 109 мянгад, нийт эмчлүүлж буй хүний тоо 260.2 мянгад хүрчээ.
А. Халдварын тархалт хамгийн ихээр нэмэгдсэн улс орнууд:
- АНУ +10,155;
- Испани +6,368;
- Итали +4,789;
- Герман +4,183;
- Франц +3,838-аар тус тус нэмэгджээ.
Б. Нийт нас баралтын тоогоор тэргүүлж буй орнууд:
- Итали 6,077;
- БНХАУ 3,277;
- Испани 2,311;
- Иран 1,812;
- АНУ 552 өвчтөн нас барсан байна.
В. Өчигдрийн байдлаар шинээр нэмэгдсэн нас баралт өндөр байгаа улс орнууд:
- Итали +601;
- Испани +539;
- Франц +186;
- АНУ +139 хүн нас баржээ.
Г. Манай ойрын хөрш болон иргэд ихээр зорчдог орнуудын халдварын тархалтын нөхцөл байдал:
- Өмнөд Солонгос шинээр +64 тохиолдол, нийт 8,961;
- Японд шинээр +27 тохиолдол, нийт 1,128 тохиолдол;
- Турк улсад шинээр +293 тохиолдол, нийт 1,529 тохиолдол;
- ОХУ-д шинээр +71 тохиолдол, нийт 438 тохиолдол;
- Казахстан улсад шинээр +2 тохиолдол, нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. 

Эх сурвалж: Эдийн засагч Н.Энхбаярын фэйсбүүк хуудас