ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын Засгийн газар Монгол Улсад 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-24

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 оронд коронавирус тархжээ. Тархалт сүүлийн дөрвөн хоногт эрс нэмэгдэж, 4 хоногийн дотор 100 мянган тохиолдол нэмэгдсэн байна. Вирусийн халдвартай тэмцэхэд зориулж АНУ-ын засгийн газраас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн хандив үзүүллээ.

Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеченский мэдээлэхдээ “Covid-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын урьдчилан сэргийлэх арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна. АНУ-ийн Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг уламжилъя.

Энэхүү туслажмийг эрсдэлийн үед мэдээлэл харилцаа холбоог дээшлүүлэх, нэн шаардлагатай материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулахад зориулан хандивлаж байгаа юм” гэв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “ Энэ чухал үед бидэнтэй хамт байгаа АНУ-ийн Засгийн газарт бүх ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Халдварын тархалт дэлхийн 194 оронд тархаад байна.

ДЭМБ-ын нарийн бичгийн дарга хэлэхдээ бид коронавирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт хэрэгтэй байна. АНУ-ын нөхцөл байдал ярвигтай байгаа ч Монголын ард түмэнд хандив өргөсөндгүнээ талархнаж байна. Та бүхний өгсөн 1.2 сая а.долларын бид үр ашигтай зарцуулж, урьдчилан сэргийлэх болон шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд зориулах болно. Вирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэж, зөвхөн хамгаалалт хийх бус дайралтын арга барилд шилжих уриалгыг бид дэмжиж байгаа” гэлээ.