ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Францад монгол хүн халдвар авсан гэх мэдээлэл ирээгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-24

Франц улсад байгаа 40 гаруй насны монгол иргэн коронавирусээр халдварласан тухай өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэхдээ “Францад улсад монгол хүн халдвар авсан талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Харин Монгол Улсын хоёр иргэн өмнө нь БНСУ-д коронавирусийн халдвар авч, эдгэсэн гэсэн албан мэдээ бий”гэлээ. Францад байгаа монгол иргэний хамаатан мэдээлэхдээ “Яг одоогоор албан ёсоор коронавирусийн халдвар авсан гэж хэлж болохгүй байна. Ямартай ч сэжигтэй шинж тэмдэг илэрч эмчлүүлж байгаа. Манайх шиг 24 цагийн дотор шууд хариу нь гардаггүй юм байна. Эхлээд ханиалгаж, цээжээр нь өвдөж амьсгалахад хэцүү байсан учраас ханиад гэж бодоод тосгоныхоо эмчид үзүүлсэн гэсэн. Халуурах шинж тэмдэг илрээгүй. Бид сүүлийн үед холбогдоогүй удсан юм. Хэд хоногийн өмнө сошиалд байхад нь холбогдоход “Өвдөөд эмнэлэгт хэвтэж байна. Энэ өвчнийг яахаа мэдэхгүй байна”гэсэн” хэмээн мэдээлсэн байна.