ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ: Оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-24

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусийн халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг Их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам гуравдугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн талаар Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга мэдээллээ.

Манай улсын оюутнуудын тодорхой хэсэг нь тусгай үүргийн онгоцоор саяхан эх орондоо ирж тусгаарлагдсан ч хоолоо голох, нэг өрөөндөө цуглаж тоглох зэргээр журам зөрчиж байгааг өчигдөр болсон УОК-ын Шуурхай штабын хуралдааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдэгдсэн юм. Харин зарим нь тэндээ үлдэх шийдвэр гаргасан ч байрнаас нь албадан гаргаж байгаа гэх асуудал яригдаж байсныг ийнхүү шийджээ.