ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хантавирусээр нэг хүн өвчилж, нас баржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-24

БНХАУ-ын Юнань мужид өчигдөр хантавирусийн шинжилгээ эерэг гарсан нэг хүн нас баржээ. Тухайн эр Шандонг муж руу ажилдаа автобусаар явах замдаа нас барсан аж. Автобусанд зорчиж явсан иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авсан талаар Хятадын “Глобал Таймс” сонин мэдээлэв.

Хантавирус гэх шинэ тахал өвчин үүслээ, “covid-19”-тэй адилхан хүмүүст халдах нь хэмээн нийгмийн сүлжээгээр иргэд нь шуугиж эхэлсэн билээ. Харин эмч, мэргэжилтнүүд энэхүү вирус нь  коронавирусээс ялгаатай бөгөөд агаар дуслын замаар хүнээс хүнд халдахгүй, гагцхүү вирус тээгч мэрэгч амьтад болох хулгана, тарвага, харх зэрэг амьтадтай холбоо тогтоосон, ойрхон байсан бол энэхүү вирус халдана хэмээжээ.

Тодруулбал, “Хантавирусээр халдварладаг хүмүүс ихэвчлэн вирус тээгч мэрэгч амьтадтай холбоо тогтоодог. Хантавирусийн халдварын гол эрсдэл нь гэрийн болон гадна амьдардаг мэрэгч амьтдын халдвар юм. Эрүүл хүмүүст вирусийн халдвар авсан тохиолдолд HPS-ийн халдвар авах эрсдэлтэй" гэж Өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төвийн вэб сайтад бичсэн байна. Хэн нэгэн хүн мэрэгчдийн шээс, ялгадас, эсвэл үүрлэсэн материалд хүрсний дараа нүд, хамар, амандаа хүрвэл вирусээр өвчилдөг гэлээ.