ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн шинж тэмдэг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-25

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын  талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Цар тахал Лаос, Ливи улсад шинээр бүртгэгдсэнээр дэлхийн 196 оронд өвчлөл гараад  байна.  Азид ихэвчлэн ахмад настнууд  уг вирусээр  өвчилж байсан бол Европт   18-45 насныханд вирусийн халдвар тархаж байгаа аж.  Хүн амын дунд их тархаад ирэхээр залуучуудын хувьд тархалт өндөр байгаа гэдгийг онцолсон юм. Мөн уг өвчний шинж тэмдэг өдрөөс өдөрт өөрчлөгдөж  байна гэв.

Дэлхийн  156 орон сургуулийн үйл ажиллагааг  зогсоогоод  байгаа бөгөөд  тухайн улс орон бүр холбогдо арга хэмжээг  авсаар  байна. Тухайлбал,  Австралид хуримын үйл ажиллагааг таван хүнтэй, оршуулгын үйл ажиллагааг 10 хүнтэй хийхээр зохион байгуулж  эхэлжээ. Тиймээс иргэдийг Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж байхыг дэлхийн үйл явдлууд харуулж байна.