ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ойн түймэр гарч, 13 га талбай шатжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-25

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар   өчигдөр өглөөний 10:35 цагт гал түймэр гарчээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч,  Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн,   Засаг даргын Тамгын газрын 22 алба хаагчид нийт 51 хүн зургаан автомашинтай ажиллаж, 19:24 цагт бүрэн унтраажээ. Гал түймэрт  1800 га талбай өртөж шатсан байна. Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ойн түймэр гарч,  13 га ойн талбай шатжээ. Гал түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид болон иргэд нийт 36 хүн хамтран дөрвөн  автомашинтай ажиллаж, 19: 45 цагт цурманд оруулсан байна.