ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: 10 өвчтөний бие тогтвортой байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-25

Манай улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3413 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2083 иргэн тусгаарлалтад байгаа аж. Улмаар халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлсэн 300 эмч, эмнэлгийн ажилтан мөн тусгаарлагдаад байгаа талаар  ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллээ.   Тэдгээрээс   дөрөв нь  өнөөдөр  тусгаарлалтаас гарах аж.

Дэлхийн дунджаар хөнгөн өвчтөн 14, хүнд ба хүндэвтэр өвчтөн 4 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байгаа гэдгийг ч онцоллоо. 

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ,  “Гуравдугаар  сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс 24 хүнд санамсаргүй түүврийн аргаар СOVID-19 халдварын шинжилгээ авахад коронавирус илрээгүй. 186 хүн ХӨСҮТ-д хяналтад байна. Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна. Халдвар авсан 10 өвчтөний бие тогтвортой байна” гэв.