ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-26

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүр олгохоор болсон билээ. Тэгвэл нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгох аж. Үүнтэй холбоотойгоор иргэд 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна.

Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох юм.