ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“G20” бүлгийн уулзалтаас улс орнуудад хандаж уриалга гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-27

Урьдчилан товлосон хуваарийн дагуу “G20”-ийн бүлгийн орнуудын чуулга уулзалтыг Саудын Араб улс удирдан зохион байгууллаа. Гэвч халдварт өвчний тархалт дэлхий нийтийг хамарч байгаа тул уг дээд чуулга уулзалт онлайн хэлбэрээр өнөөдөр эхлэн, хурал хаалттай үргэлжилсэн талаар “Arab news” сайт мэдээлэв.
 

Төрийн тэргүүн нарын оролцож буй энэхүү чуулга ууулзалтын хэлэлцэх гол асуудал нь дэлхий нийтийн тулгараад буй гол эрсдэл болох халдварт өвчний тархалттай хэрхэн тэмцэх вэ, улс орнууд хэрхэн үйл ажиллагаагаа харилцан уялдуулах вэ, мөн тулгарч байгаа дэлхийн эдийн засгийн хямралаас хэрхэн сэргийлэх вэ гэсэн асуудлыг хэлэлцсэн аж.

Энэхүү уулзалтад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Наренда Моди, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар мөн онлайн хэлбэрээр оролцсон байна. Энэхүү чуулга уулзалтаас коронавирусийн халдвартай тэмцэх асуудлаар дэлхий нийтэд хандаж хамтарсан мэдэгдэл гаргав.

Тодруулбал, урилгад,

-Тулгарч байгаа халдварт өвчний тархалт, эрсдэлтэй хамтран тэмцэх, хүчээ нэгтгэх

-Дэлхийн эдийн засагт тулгарч байгаа хямралын эрсдэлтэй тэмцэх талаар, 20-ын бүлгийн орнуудын зүгээс эдийн засгийг дэмжих чиглэлээр бүхий л талын арга хэмжээ авна,

-Тасалдал, сааталд ороод байгаа дэлхий нийтийн худалдааг сэргээхэд хамтран ажиллах,

-Дэлхий нийтээр эрсдэлтэй тулгарч байгаа энэ цаг мөчид ДЭМБ, ОУВС, Дэлхийн банк болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, бүсийн банкуудын хүрээнд хүндрэл, хямралыг даван туулахын тулд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж ажиллах болно гэдгийг мэдэгдэж, тулгарч буй эрсдэл, хямралын эсрэг бүхий л улс орнуудыг хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг уриалжээ.