ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

Б.ГАНЗОРИГ
2020-03-28

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ДОЛООН МЭНГЭТЭЙ УЛААН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.

Наран ургах, шингэх: 06.38-19.16

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.