ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хотын дарга 7 хоног бүр мэдээлэл хийнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-28

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа учраас Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийхээр болсноо мэдэгдлээ. Тэрбээр нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн ажиллахах юм байна. Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гуравдугаар давхарт хийх аж.

Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн ХОТ-ын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох юм.