ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их Британийн Ерөнхий сайд коронавирусийн халдвар авчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-28

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр сүүлийн 24 цагийн хугацаанд халуурч, хөнгөн ханиалгах шинж тэмдэг илэрч байсан тул эмч мэргэжилтнүүд түүнийг шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна.

Ийнхүү шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан ба тэрбээр одоогоор гэртээ өөрийгөө тусгаарласнаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Халдвар авсан ч ажил үүргээ гэрээсээ үргэлжлүүлэн хийнэ гэдгээ ч мөн мэдэгдсэн байна.