ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувиараа даатгуулагчид НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-28

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар аж ахуй нэгж, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сар тэглэх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд хувиараа нийгмийн даатгуулагчид хамрагдахгүй гэж Сангийн яамнаас мэдээлсэн ч  уг шийдвэрийг  өчигдөр дахин хэлэлцэж өөрчилсөн байна. Тодруулбал, Сангийн яамнаас аж ахуй нэгжүүд, даатгуулагчид болон хувиараа нийгмийн даатгал төлж буй иргэд дөрөвдүгээр сарын 1-ны  өдрөөс аравдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөгдөнө гэдгийг мэдэгдлээ.