ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Истанбулийн онгоцоор ирсэн иргэнээс коронавирус илэрч нийт тохиолдол 12 боллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-28

Эрүүл мэндийн яамнаас covid-19 вирусийн талаархи ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ОХУ "covid-19" халдвараар өвчилсөн хүмүүсийн нэр болон явсан замыг шууд зарлаж байна. Өвчний нууц үе янз бүр байна. ОХУ-д гэхэд 14 хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрч байна. ДЭМБ вакцин 12-16 сарын дараа гарна гэж мэдээлсэн. Эрүүл мэндийн ажилтнууд халдвар авах тохиолдол маш их байна гэж ДЭМБ мэдээлж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд яг өнөөдрийн байдлаар 2390 иргэнд 320 эрүүл мэндийн ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна. Халуун бууруулах болон өвчин намдаах эмийг тусгаарлах байранд оруулахгүй байгаа гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг иргэд нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг бид анхнаасаа судалсан. Гэхдээ тусгаарлах байр манай улсад боломжийн хэмжээнд байгаа мөн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэн хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг одоогоор авч үзээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-УБ чиглэлээр ирсэн нийт 206 хүнийг шинжилж хянаж дууслаа. Коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилж дууслаа. Гэхдээ дахин шинжилгээ хийж, хянана. Истанбулийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ