Донован Мичел, Рүди Гобер нар эдгэржээ

Б.ГАНЗОРИГ
2020-03-28

NBA-ын тамирчид 16 хоногийн өмнөөс коронавирусийнн халдвар аваад байсан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө "bleacher report"-т "Донован Мичел, Рүди Гобер нар эдгэржээ" гэсэн мэдээлэл цацагдлаа.

Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гобер нь NBA-ын тоглогчдоос анх коронавирусийг туссан хүн бөгөөд түүний дараа багийн хамтрагч Донован Мичелээс тус вирус илэрсэн юм.