ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусээр 20 минут тутамд нэг хүн нас барж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-29

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  ДЭМБ-аас мэдээлж буйгаар коронавирусийн халдвар 201 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд дэлхий даяар 14 минут тутамд нэг хүн халдвар авч байгаа аж. Харамсалтай нь   20 минут тутамд нэг хүн  хорвоог орхиж байгаа талаар мэдээлжээ . Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий даяар 575400 тохиолдол бүртгэгдсэн бол  АНУ, Итали улс Хятад улсыг давсан байна. Харин Испани, Итали улсад нас баралтын тохиолдол нь Хятад улсаас 1-3 дахин их байгаа юм. Дэлхий даяар нэг өдөрт 3503 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 30847 боллоо. Үүний гуравны нэг нь буюу 10 мянга нь Италид нас бараад байгаа бөгөөд өнгрсөн 24 цагт Италид 889, Испанид  844, АНУ-д 515  хүн нас бараад байна.  БНХАУ-д дотоод халдвар гараагүй ч импортлогдох тохиолдлоос сэргийлж олон улсын нислэгүүдээ багасгаж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ,  “Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарлаа. 

Тусгаарлалтад  ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт дөрөв зэрэг нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар 220 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тусгаарлалтад байна" гэлээ