ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-д 17.591 шинэ тохиолдол бүртгэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-30

“Covid-19” вирусийн шинэ тохиолдол өчигдрийн байдлаар 57.531 бүртгэгджээ. Тодруулбал, АНУ-ын хэдийнэ голомтлон тархаж эхэлсэн нь батлагдаж, өчигдрийн байдлаар 17.591 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Италид 5217, Испанид 6875, Германд 4400, Франц улсад 2599 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Нэг өдрийн дотор нас барсан хүмүүсийн тоо 3065 бүртгэгдэж, үүнээс Испани улс хамгийн их буюу 821 хүнээ алдлаа. Харин АНУ-д 238, Италид 756 нас баржээ. Тэгвэл вирус анхлан дэгдсэн БНХАУ улс анх удаа халдварын шинэ тохиолдолгүй, нас барсан хүнгүй шөнийг давж чадлаа.

Тус улсын тухайд 81439 хүн нь өвчилсөн бөгөөд үүнээс 3300 иргэнээ энэхүү вирусээр алдаж, 75448 иргэнээ эдгээж, өдгөө 2691 хүн хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсын тухайд өнгөрсөн шөнө халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн эсэх талаар 11.00 цагаас мэдээлэл хийх юм байна.