ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д оршин суух хаяггүй гадаад иргэд хоногийн 100 мянган воны төлбөртэй байранд тусгаарлагдана

Б.ГАНЗОРИГ
2020-03-30

БНСУ-ын Онцгой байдлын штабаас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний 00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргажээ.

Тус улсад оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой.

Харин богино хугацаагаар буюу аялал жуучлал, транзит гэх мэт байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийнх нь зардлаар тусгаарлах аж. Ингэхдээ нэг хоногийн зардал нь 100 мянган воны төлбөртэй бөгөөд нийт 1.4 сая воны төлбөрийг төлөх юм байна. 

Байнгын оршин суух хаяггүй иргэд тусгаарлах байранд 14 хоног байрлах зардал гуравдугаар сарын 30-ны өдрийн ханшаар 3.290.000 төгрөг болж байна. 

БНСУ-ын Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэл арга хэмжээ авахыг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн аж.